Болорсофт фирмийн үйл ажиллагаанд өмнө боловсруулж байсан үүргийн дэвтэр болон Системийн тодорхойлолт-оо ашиглахаар туршсан боловч амжилт олсонгүй. Манайхан маш ерөнхий, баримтжуулах дургүй, системчлэх чадвар сул тул их нарийвчлах нь тусгүй бололтой юм. Тиймээс эргээд нөгөө 2-оо нэгтгээд арай ерөнхий бас хялбар болгочихлоо. Англиар Software Requirements Specification хэмээх энэхүү баримтын тоймыг энд нийтэлье.
Software Requirements Specification
Баримтад систем гэсэн үгийг тогтолцоо, функционалыг үйл ажиллагаа гэх мэтээр монголчлон авсан болно.
Тогтолцооны бүрэн тодорхойлолт 1
(Software Requirements Specification) 1
1 Өмнөх үг (Introduction) 4
2 Анхны нөхцөл ба зорилго (Initial situation and goal) 4
3 Үйл ажиллагааны шаардлага (Functional specification) 5
4 Үйл ажиллагааны бус шаардлага (Non-functional specification) 6
5 Амьдралын мөчлөгийн бүдүүвч ба тогтолцооны архитектур (Life cycle draft and complete
system architecture) 7
6 Тогтолцооны интерфейсүүд (System interfaces) 8
7 Нийлүүлэлтийн хүрээ (Scope of delivery) 9
8 Хүлээн авах болзол ( Acceptance criteria ) 10
9 Товчилсон үгийн жагсаалт (List of abbreviations) 11
10 Зургийн жагсаалт (List of figures) 11
11 Номзүй (Bibliography) 11
Эх баримтыг Болорсофтын дотоод үйл ажиллагаанд ашиглаж байгаа тул энд бүрэн эхээр нь оруулах боломж байсангүй.


15 Comments

bayarhuu · 2011/02/16 at 00:32

ard ni baigaa tooonuud yu zaasan yum bol?

badaa · 2011/02/16 at 03:22

Хуудасны дугааруудыг нь зааж байгаа юм. Баримтын толгойноос нь шууд хуулаад тавьчихсан юм.

Odbayar · 2011/02/17 at 07:34

Ажилчидаа их доош нь хийх юмаа! Тэнэг гарууд гэх нь холгүй байх юм.

badaa · 2011/02/17 at 11:05

Би ямар ч хүнийг муулдаг ч үгүй, магтдаг ч үгүй. Харин ажилчдын хувьд үнэлгээ өгөх шаардлага гардаг болоод байна. Үнэлэхдээ анхны алдаа дээр нь дөрөөлөөд доош нь хийгээгүй, цаасан малгай өмсгөж дээш нь өргөөгүй. Байгаа байдал ямар байна түүгээр нь харьцана. Хүн мэдэхгүй байж болно, сурахгүй байж болохгүй гэдэг зарчмаар ханддаг. Тиймээс мэдэхгүй хүнийг би хэзээ ч доош нь хийхгүй, үзээ ч үгүй. Мэдэхгүй байж мэддэг гэсэн хүнд үнэн голоосоо дургүй, мэдэхгүй бол мэддэггүй гэдэг хүнд бол дуртай. Түүнтэй ярилцахыг хүсдэг.
Манайхан бас хүнээр үнэлүүлэхээс гадна өөрийгөө бас үнэлж сурах ёстой байна.
Мэднэ мэднэ гэчхээд мэддэг төвшинд нь ярихаар сонссоноос цаашгүй (их олон таарч байна), мэдэхгүй мэдэхгүй гэчхээд сүрхий ойлголттой байх нь (мэр сэр бас таарч байна) элбэг байх юм даа.

mgi · 2011/02/17 at 11:36

Хvмvvс дєрвєн янз байх аж.
Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хvн. < Тvvнийг цэцэн хvн гэх бєгєєд тvvнээс суралцах хэрэгтэй.
Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггvй хvн. Тvvнийг хэнэггvй хvн гэх бєгєєд тvvнийг сэргээх хэрэгтэй.
Гуравт, Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэг хvн. Тvvнийг юм сурах хvн гээд тvvнд юм зааж єгєх хэрэгтэй.
Дєрєвт, Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэггvй хvн. Тvvнийг "илжиг"гэх бєгєєдхєєн явуулбаас зохино.

ulzii · 2011/02/19 at 12:59

Уг нь энэ гарчгуудаа товчхон ч болов тайлбарлавал зүгээр илүү тустай байх боловуу. Үүнээс гадна system-ийг яагаад тогтолцоо гээд байгааг ойлгохгүй байна. Систем гээд явбал хүнд ойлгомжтой баймаар юм. перформанс, чанарын шалгалт болон бусад шаардлагуудыг хаана тодорхойлох вэ? Ер нь бол төслийн эзэн ойлгосон ойлгоогүй хамаг зүйлээ хар цагаан тодорхолчих юм бол сүүлд нь асуудал болоход амар л даа.

badaa · 2011/02/19 at 21:11

System-ийг монголоор тогтолцоо гэдэг болохоор нь тэгж авсан юм. Герман Gesamtsystem-ийг монголоор юу гэж авах вэ? Ерөнхий систем гэх үү? Хэрэв ингэж авбал яг эсрэг тэсрэг утга болж байгаа биз дээ? (allgemein system гэж болох уу?) Тэгэхээр бүрэн систем гэх нь арай зөв болно. Тэр нь чихэнд нэг л наалдахгүй байсан юм. Харин “бүрэн тогтолцоо”, “ерөнхий тогтолцоо” бүгд нэг л эвтэйхэн сонсогдоод байгаа юм даа. Тайлбарлахын хувьд өөрийн чинь зөв байх. Даан ч цаг гарддаггүй. Сонирхсон хүн байвал англи хэлээр нь олоод уншиг гэж бодоод гарчгуудыг англиар орчуулж тавьсан болно.

ulzii · 2011/02/20 at 16:00

Gesamtsystem-ийг бүрэн систем, иж бүрэн систем, нийт систем гэхээс allgemein гэж болохгүй байхаа.
Allgemeines System гэвэл харин ерөнхий систем, ердийн систем, энгийн системийн аль нэг илүү тохирох байх.

badaa · 2011/02/21 at 10:48

Зүйтэй. Тийм болохоор л тогтолцоо гэж авсан юм.

hehe · 2011/02/21 at 13:20

IEEE 830 1998 geed standard download IEEE 830 SRS
Russian version

hehe · 2011/02/21 at 13:51

Just 4 fun! 🙂 HAVE A NICE DAY,БАДАА!

Janki · 2011/02/25 at 09:13

Sain baina uu hundet Badral bi http://www.openmn.org burtguuleh gesen chin invalid security code geed boldoggui ee hichneen zov hiisen ch ene minii 100 huviin aldaa yu eswel signup d aldaa baina uu hariu huleej baina bayarlala

badaa · 2011/02/25 at 11:29

Dahin oroldono uu. OpenMN webiin code-iig BolorCMS-s dutuu update hiisen bololtoi.

Vol · 2011/02/28 at 03:56

Sain bna uu? Bi mon adil openmn-d bvrtggvleh gsn chini security code-g ni oruulsan bolohgvi bna. Yaj bvrtgvvleh ve. Tosoluud oroltsoh gsn yumaa. hariu hvsie. bayarlalaa.

badaa · 2011/03/01 at 01:22

Dahin oroldood bolohgui bol medegdene uu!!!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *