Програм хангамжийн инженерчилэлийн эхний үе шат болох асуудлын анализын эхэнд (төлөвлөлт хийх үед) “Үүргийн дэвтэр” болон “Системийн тодорхойлолт” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр нь

  • Зорилгын тодорхойлолт
  • Бүтээгдэхүүний хэрэглээ
  • Бүтээгдэхүүний үйл ажиллагаа (functional requirement)
  • Бүтээгдэхүүний өгөгдлүүд
  • Бүтээгдэхүүний шинж чанар
  • Чанарын шаардлагууд
  • Нэмэлт

гэсэн 7 хэсгээс тогтоно.

Зорилгын тодорхойлолт

Энэ хэсэгт үндсэн даалгаварыг тодорхойлон бичнэ. Үүнийг ихэнх тохиолдолд даалгавар олгогч бэлтгэчихсэн байдаг тул хуулаад тавихад хангалттай.
Энэ хэсэгт та өөрийн зүгээс системд хэн хэн оролцохыг тодорхойлчих хэрэгтэй. Хэн
хэн энэ системийг хэрэглэх юм? Тэд хэр зэрэг туршлагатай вэ? гэх мэт.
Энэ хэсэгт “Энэ програм хангамжийг хэрэглэсэнээр ямар зорилгод хүрэх ёстой вэ?” гэсэн асуулт хариулагдсан байх ёстой.

Бүтээгдэхүүний хэрэглээнд

Энэ хэсэгт хөгжүүлэх системийн хэрэглээний хүрээ хязгаарыг тодорхойлох хэрэгтэй
байдаг. Тухайн газрын мэргэжилийн ухагдахуунуудыг оруулан ихэнх тохиолдолд зураг
оруулж ирж дүрсэлбэл зохимжтой харагддаг. Байгууллагын бизнес процессийг
тодорхойлон хаана төслын ямар хэсэг тохирохыг тоочих хэрэгтэй.
Энэ хэсэгт “Энэ програм хангамж ямар хэрэглээний хүрээ болон хэнд зориулагдсан бэ?” гэсэн асуулт хариулагдсан байх ёстой.

Бүтээгдэхүүний үйл ажиллагаа

Энэ хэсэгт хөгжүүлэх системийн үндсэн функц, үйл ажиллагааг нарийвчилан
тодорхойлох хэрэгтэй. Функционал шаардлага гэж англи литературууд дээр
тэмдэглэсэн байгаа. Энэ хэсэгт ерөнхий Use Case диаграмыг оруулж ирж болно.
Мөн нээлттэй, бүрхэг асуултуудыг энд оруулах хэрэгтэй бөгөөд эцсийн хувилбар
дээр хоосон байх хэрэгтэй. Харин завсарын хувилбарууд дээр маш их утга учиртай,
хэрэгтэй байдаг.
Энэ хэсэгт “Бүтээгдэхүүний үндсэн функц үйл ажиллагаа даалгавар өгөгчийн зүгээс юу юу
вэ?” гэсэн асуулт хариулагдсан байх ёстой.

Бүтээгдэхүүний өгөгдөлүүд

Энд програм хангамжийн ажиллах үндсэн өгөгдөлүүд оруулж ирнэ. Хэв файлыг харна уу!
Энэ хэсэгт “Бүтээгдэхүүний үндсэн өгөгдөлүүд даалгавар өгөгчийн зүгээс юу юу вэ?” гэсэн асуулт хариулагдсан байх ёстой.

Бүтээгдэхүүний шинж чанар

Энэ хэсэгт хөгжүүлэх системийн өмнөх хэсэгт заагдсан үйл ажиллагаанд хамаараагүй
шинж чанаруудыг оруулна. Үүнд бүтээгдэхүүний хэрэглэгдэх системийн орчин болон
функционал бус шаардлагууд орно. Энэ хэсэг хэдийчинээ тодорхой байна бүтээгдэхүүнийг тестлэх орчинг бүрдүүлэхэд төдийчинээ сайн байдаг.
Энэ хэсэг “Бүтээгдэхүүний бусад шинж чанарууд юу вэ? Ямар нэг функц дээр хугацаа, өгөгдөл, нарийвчилалаас хамааран онцгой зүйлс шаардагдах уу?” гэсэн асуултанд хариулт өгсөн байх ёстой.
Хэв файлд жишээ бий.

Чанарын шаардлагууд

Тухайн даалгавар өгөгч ямар ямар эрсдэлийг хүлээж авах чадвараас хамааруулан тодорхойлно. (Найдвартай байдал, бат бэх, хэрэглэгчид таатай орчин, үр ашигтай байдал,…)
Энэ хэсэгт “Ямар ямар чанарын шаардлагуудыг ямар төвшинд хангах ёстой вэ?” гэсэн асуулт хариулагдсан байх ёстой.

Нэмэлт

Өөр ямар онцгой шаардлагууд байна вэ? Та юу ажиглав. Бүгдийг нь энд тэмдэглэх хэрэгтэй.

Үүргийн (Зорилгын биш шүү! андуураад бичсэн байснаа заслаа) дэвтрийн Латекс эхийг эндээс татаж аваад өөртөө хэрэглэж болно.
Виндовс дээр MikTex ашиглан хөрвүүлсэн PDF энд бий.
Убунту дээр texlive ашиглан хөрвүүлсэн хувилбар PDF энд бий.
За нилээн яаруу бичсэн тул алдаа мадагтай зүйлс орсон байж болох юм. Санал сэтгэгдэлээ хэлнэ буй за. Удахгүй Системийн тодорхойлолтоо бэлтгэж дуусаад иймэрхүү нэг юм мутарлая. Би өөрийн зүйлсээ герман хэл дээр хийгээд монгол хэл рүү хөрвүүлж тавьж байгаа тул зав чөлөөнөөс шалтгаалж жаахан удаж байгааг болгооно уу.


5 Comments

Ганбат · 2007/06/08 at 02:42

Их сайхан блог байна. Байнгын уншигч боллоо.
Их ч хэрэгтэй мэдээллүүд байна. Би өнгөрсөн жилийн хэвлэлийн хүрээлэнд болсон лекцэнд тань сууж байсан юм байна.
Энэ сэдвээ цааш үргэлжлүүлээд бичвэл их л баярлана даа. Би монгол хэлний дүрмийн талаар ном хайгаад, олдвол скандаад явуулчихыг бодоё.

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2007/06/13 at 12:05

Өмнө Үүргийн дэвтэр гээч зүйл хийж байхдаа би Зорилгын дэвтэр гээч зүйл хийх тухай дурдсан. Одоогоор өөрийнхий төслийнхийг хийж дуусаагүй л байгаа.
Өнөөдөр ганц нэг стандарт харж суугаад өмнө дурьдаж байсан Шаардлгын тодорхойлолтод хамаатай нэгэн зүйлий

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2008/05/15 at 10:44

За өмнө амлаж байсанчлан Системийн тодорхойлолт гаргах талаар ажлын цагаасаа хулгайлаад нэг бүдүүвч гаргая. Энэ талаар нилээн удаан ам хамхичихсан чинь зарим нөхдийг чилээсэн бололтой. Ойрд ажил ихтэй энэ муу блогтоо юм тэмдэглэх зав гардаггүй дээ.
За ю

Програм хангамжийн төслийн шинжилгээ « Badral's personal blog · 2011/02/10 at 11:38

[…] Үүргийн дэвтэр гээч зүйл хийж байхдаа би системийн тодорхойлолт […]

Software Requirements Specification « Badral's personal blog · 2011/02/16 at 00:14

[…] фирмийн үйл ажиллагаанд өмнө боловсруулж байсан үүргийн дэвтэр болон Системийн тодорхойлолт-оо ашиглахаар туршсан […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *