Өнөөдөр дараах линкийг санаангүй олж уншив. 2003 онд их хурлаар гаргасан тогтоол юм байх. Латин үсгийн стандартыг баталлаа. Кирилл латин бичгийн хоорондын хөрвүүлэлтийг автоматаар хийдэг програм хангамж гаргана гээд нилээн хэд дахин заачихсан харагдана.
http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=118&Itemid=173
Гэтэл гарсан програм нь хаана байнаа? За тэгээд стандартыг нь голлон хийсэн нөхдөөс нь асуухаар
http://www.computertimes.mn/index.php?option=com_transformer&Itemid=291&get=1
хаягийг өгөв. Та бүхэн “Nar hirtsen jil” ч гэдэг юм уу хөрвүүлээд үзээрэй. Санасан үр дүнг тань өгөхгүй.
Учир нь “ts” ээс “ц” эсвэл “тс” буулгалт яаж авах нь нэгэн утгатай бус байгаа юм. (Энэ зөвхөн нэг жишээ. Өөр хүндрэл бий.) Уг нь c->ц ч гэдэг юмуу аль болох 1:1 рүү тэмүүлэх байдлаар стандартаа хийсэнсэн бол програм ядах юмгүй хийгдэх байлаа.
Үнэндээ одоо тэр гаргасан байгаа стандартаар нь төгс оновчтой програм хэзээ ч гарах боломжгүй. Гаргалаа гэхэд маш их шалгалт хийсэн, оновчтой бус шийдэлтэй нүсэр зүйл болох юм. Бараг монгол үгийн санг шалгах ч хэрэг гарч магадгүй шүү. 🙁
Стандарт гэдэг зүйлийг маш өндөр мэдлэгтэй хүмүүс л хийдэг. Манайд харин ямар хүмүүс хийгээд байнаа. Хамаг олныг үймүүлсэн ч юм шиг л (хорлож байгаагаас өөрцгүй) юм хийгээд байна уу даа? Ухаангүй ноён урагшгүй албат гэдэг л энэ байх даа хөөрхий.
Монгол хэлтэй холбоотой програм бичих гэхээр дүрмээс авхуулаад энэ мэтийн хөгийн зүйлс их л саад болох юм даа.
Их эрдэмтэн Ренчин гуайн хэлсэн “Монгол бичиг толгой дохиулаад за за гэдэг сайн бичиг, Кирилл бичиг толгой сэгсрүүлээд үгүй үгүй гэдэг муу бичиг” гэдэг үг л байн байн орж ирэх болов.
Одоо яая гэхэв чадах хүртлээ л зодолдохоос доо.


5 Comments

Э. Баярсайхан · 2008/03/14 at 02:06

Харин тийм ээ. Ерөөсөө тийм юм батлах хэрэг байсан ч юм уу дөө?

ulzii · 2008/03/19 at 22:12

Миний бодлоор бол тийм юм сэдээд санаачилж байгаа нь зөв. Бас алдаатай ч болсон нэг программ гаргас нь бас магтууштай. Гэхдээ монголчуудын маань нэг муу тал нь цааш нь хөгжүүлээд үргэлжлүүлээд стандартад оруулаад явуулаад байдаггүй нь л хамгийн харамсалтай. Ганцхан програм хамгамж ч биш бүх зүйлд л тэгж ханддаг. Нээлттэй эх болгоод хөгжүүлээд яваад байх хүн олдохгүй бүгдээрээ дор бүрийнхээ амьдралыг авч явах гэж зүтгэсэн хүмүү.
Тэгээд ямар нэгэн юм болж л байвал цааш нь хөгжүүлээд сайжруулна гэсэн ойлголт байхгүй. Дээрх программ дээр гэхэд өө энэ нэг юм ингээд байдгиймаа ядаргаатай гээд л хэрэглээд яваад байна даа. Гадаадад боловсрол эзэмшиж байгаа хүмүүс л юмыг арай өөр өнцгөөс харах юм даа.

алмас · 2008/03/23 at 16:05

Уг нь айтигийн чиглэлийнхний ТББ ч юмуу сайн дурын байгууллага байгуулаад тэндээсээ санал энэ тэр тавиад, төсөл өгвөл яадаг юм бол. Угаасаа бүгдийг нь үнэгүй өөрснөө л хийгээд явж байгаа юм чинь. Зүгээр наад стандартыг чинь хийгээд өгье гэвэл?
Монгол хэлний дүрмийг дахиад нэг өөрчлөөд крилл үсгээр ч гэсэн Монгол бичгийн дүрэмтэй ойртуулаад, ядаж эгшиг гээдэг дүрмийг хэрэгсэхгүй гээдэггүй болгоод өөрчилчих арга байдаггүй л юм байх даа…

MIkah · 2008/04/03 at 04:41

Ene saikhan kheljee. Bas zuvkhun uugeer zogsoogui youm aa. Busad salbart khurtel standartiig khiigeed baigaa ch ter ni khugjilruu bish esregeer doroitol ruu khutluud baigaa l daa.

ilmaren · 2008/07/20 at 12:55

Yag unen hellee

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *