Арван хэдэн жилийн өмнө үзсэн болоод тэрүү монгол хэлнийхээ үг зүйн дүрмийг сайн санадаггүй ээ. Үг зүйн шинжилгээ хийх үед дараах хүндрэлүүд гарав. Сэтгэгдэлд та бүхэн зааварчилгаа үлдээнэ үү.
Үйл үгийн төрлөө 4 үндсэн бүлгээр авлаа.
№1 Нэр үг
№2 Үйл үг
№3 Тэмдэг нэр
№4 Үйлт нэр
Өөр бүлэг байх боломжтой юу? Байвал ямар шинж чанартай байх вэ? Монгол хэлний үг зүйн талаар материал байвал скандаад өгөх буянтай хүн байна уу?
Үгийн төрлийг автоматаар таних функц бичихэд, дээрх бүлгүүдийн шинж чанарын ялгаа чухал хэрэгтэй болоод байгаа юм.

Хоёрдугаарт угтвар, дагаварын дүрэмийг эмхэтгэх гэж үзэв.
Долоон тийн ялгалын 14 – ын^2, д/т, ыг^2, аар^4, аас^4, тай^2
Олон тооны 8 – ууд^2, нууд^4 с, чид
Үгүйсгэгч 4 – гүй^4,
Өнгөрсөнг илтгэгч 14 – сан^4, чихсан^4, лаа^2 жаа^4
Давталт илтгэгч 5 – даг^4, чихдэг
Эелдэг хэлбэр 2 – хсан^2
Дуудах 4 – aa^4
Үйлээс нэр үүсгэгч 4 – ч, чин, гч, лт
Үйлээс тэмдэг нэр үүсгэгч 4 – ан^4
Орон зай эсвэл хэмжээний 1 – х
Нөхцөлт 8 – уут^2, нгуут^2, вал^4
Хамаатуулагч – 4 хаа^4

Эдгээр нь бүх дагаварыг хамарч чадаж уу? Угтвар харин монгол үг зүйд байхгүй билүү санадаггүй ээ.

Categories: Aspell

8 Comments

g0mb0 · 2007/06/05 at 02:01

Монгол хэлний дүрэм бидний сурч байснаас хойш зарим талаараа нэлээн өөрчлөгдсөн юм шиг байна лээ. Үйл үгийн дагавруудтай холбоотой цагуудын нэр доор дурдсанаас өөр байгаа болов уу.

Зарим нэг өөрийн санаж байгаагаа чиний бичсэн дээр нэмэрлэе.

Долоон тийн ялгалын 14 – ын^2, д/т, ыг^2, аар^4, аас^4, тай^2
Олон тооны 4 – ууд^2, с, чид — Энд нууд гэж дагавар байхгүй, ууд^4-ийн н жийрэглэсэн хэлбэр

Үгүйсгэгч 1 – гүй,
Өнгөрсөнг илтгэгч 13 – сан^4, лаа^4 жаа^4, в ——— Энд чихсан^4 гэж байхгүй, чих маань өөрөө тусдаа дагавар

цагийн 11 – н, на^4, ж/ч, лд, рай^4

тушаах – тугай^2, сугай^2, чих

Давталт илтгэгч 4 – даг^4, ——— Энд чихдэг гэж дагавар байхгүй

Эелдэг хэлбэр 4 – хсан^4 —– Энэ бас хоёр дагаврын нийлбэр, х+сан^4 гэсэн үг

Дуудах 4 – aa^4
Үйлээс нэр үүсгэгч 4 – ч, чин, гч, лт
Үйлээс тэмдэг нэр үүсгэгч 1 – н — энд урд талын эгшиг байхгүй, тухайн үгнээс хамаарч жийрэг хэлбэрээр орох байх

Орон зай эсвэл хэмжээний (цагийн) 1 – х
Нөхцөлт 6 – уут^2, вал^4, бал^4 ——- нгуут^2 гэж бас байхгүй, н+гуут^2 гэж хоёр дагаврын нийлбэр, вал,бал бас заримдаг, эгшигт гийгүүлэгчийн алиар нь төгссөнөөс хамаарч ордог шиг санаж байна

Хамаатуулагч – 4 хаа^4 —- энэ бас х+аа^4 хоёр дагаврын нийлбэр болов уу.

За тэгээд хэл зүйн мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө биз ээ.

Хүүгийнхээ монгол хэлний дүрмийг нэг авч харахаас даа.

Эгшиг гээгдэх дүрмийг бас сайн үзэх хэрэгтэй шүү!

Badaa · 2007/06/05 at 13:29

Таны бичсэн зүйлсийг тусгаад авчихлаа. Дагаварын хүснэгт маань ерөнхийдөө овоо болчихлоо. Та монгол хэлний номоос хараад боломжтой бол сканнердаад илгээвэл бүр сайн байна. Түүж шивж оруулах нилээн ядаргаа байх? Монголд байсан бол гүйж гараад монгол хэлний сурах бичих худалдаад авчихсан. Даанч энд тийм боломж байхгүй болхоор цээжээр санаж байгаа дээрээ нэмээд та бүхнийхээ иймэрхүү дэмжилтийг оруулаад хийе дээ. Энэ удаад Aspell-ын монгол пакетэд ганц ч алдаатай үг оруулахгүйг хичээнээ. Дээр нь болж өгвөл бүх үгээ язгуураар нь салгаад энэ хүснэгтээ хэрэглэхийг хичээе. Цаашид монгол хэлний автомат орчуулга хийх ч юмуу анализ хийх хэрэгтэй болбол бүх үгийнхээ язгуурыг төлөвтэй нь тодорхойлчихсон байвал хэрэг болох байх.

Ганбат · 2007/06/11 at 03:13

Зөв бичих дүрмийн хураангуй

1. Үгийн утгат хэсэг, язгуур дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичнэ. Залгавар залгахад үгийн үндсийг эвдэхгүйг чухалчилна. Жишээлбэл: эцэс – эцэст, тасал – тасалж, товчил – товчилж гэх мэт.
2. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд мөн -л дагаварыг залгахдаа зохих балархай эшигийг ард нь бичнэ. Жишээ нь: тавла, бөглө, нэрлэ, ажилла гэх мэт.
Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд мөн -л дагаварыг залгахдаа эгшгийг өмнө нь бичнэ. Жишээ нь: хагасал, богинол.
Гажилт: Хэрэв -л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал -л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээ нь: үндэс – үндэслэ, хавтас – хавтасла, идэш – идэшлэ, холтос – холтосло
Зөөлний тэмдэгээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахдаа зөөлний тэмдгийг -и болгоно. Жишээ нь: цохь – цохил, хань – ханил
3. Үйлийн нөхцөлдүүлэн холбох -ж, -ч нөхцөлийг залгахдаа:
a. Эгшгээр төгссөн үгэнд -ж нөхцөлийг бичнэ. Жишээ нь: хурааж, манаж, харайж, орхиж
b. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн -ж бичнэ. Жишээ нь: бод – бодож, дас – дасаж, бялхаж, гацаж, нисэж
c. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн -ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий.
■ -л, -м -ийн дараа -ж бичн. Жишээ нь: олж, хамж, нийлж
■ -в, -г -ийн дараа -ж бичнэ. Зөвхөн авч, өгч гэсэн 2 үгэнд -ч бичнэ. Жишээ нь: хөвж, хавж, сэвж, бүгж
■ Урт буюу хос эгшигтэй -р -ээр төгссөн үйл үгэнд -ч бичнэ. Жишээ нь: таарч, тойрч, хуурч, дулаарч, хөөрч
■ Богино эгшигтэй ганц үетэй -р ээр төгссөн үгэнд их төлөв -ж бичнэ. Жишээ нь: харж, орж, ирж, тарж, үрж
Гажилт: Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.
4. Хамааруулах -х дагаврыг эр эм ямарч үгэнд зөөлний тэмдэг буву -и үсэггүй бичнэ. Жишээ нь: дараах, доторх, гаднах, эндэх, хойнох, доорх
5. Биеийн хамаатуулах минь, чинь, нь -ийн өмнөх заахын тийн ялгалын -ын, -ийг, харьяалахын тийн ялгалын -ын, -ийн нөхцөлийн -г, -н үсэг сонстохгүй боловч энэхүү -г, -н үсгийг гээхгүй бичнэ. Жишээ нь: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь г.м
6. Үг шилжүүлэхдээ хатуу зөөлний тэмдэгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ. Жишээ нь: үзь-е, харуулъ-я

Ганбат · 2007/06/11 at 03:18

Хагас бүтэн сайнд гэртээ байсан номнуудаас дээрхийг л оллоо.
1995 онд хэвлэгдсэн дунд сургуулийн сурагчид зориулсан жижиг гарын авлага байна лээ.

badaa · 2007/06/11 at 07:53

Баярлалаа Ганбатаа. Гэвч энэ хураангуй дүрэм http://www.shuleg.org/ дээр бүтнээрээ байна лээ. Энэ програмыг хийхэд хураангүй дүрмүүд төдийлөн нэмэр болохгүй байгаа юм. Тохиолдлууд дутуу болох л юм бол сайн алдаа шалгаад илрүүлээд байж чадахгүй.

bataak · 2007/08/15 at 08:39

http://www.winedt.org/Dict/
hayagaas mongol helnii dictionary baina. zarim heregtei ug baij magad.

Алмас · 2008/12/17 at 05:00

цгаая4 байхгүй юм уу даа? ууцгаая, идэцгээе, явцгаая, хэрэглэцгээе г.м.

badaa · 2008/12/17 at 10:41

Одоо энэ бичлэгүүд хуучирсан. Аспеллд байгаа монгол толийн дагаварын хүснэгтийг харна уу!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *