За ойрд монгол хэлний дүрмийн алдаа шалгагч дээрээ сууж үнэхээр амжсангүй. Гэхдээ яаж нөхцөл дагаварын хүснэгт үүсгэн холбох тухай толгойдоо хадаастай бодсоор л яваа. Хэд хоногийн өмнө хамгийн богино буюу 2 үсэгтэй үгээ түүж аваад 3 үсэгтэй үгс дотор байгаа эсэхийг шалгаад байвал үлдсэн хэсгийг таслаж аваад хадгалана. Дараа нь 3 ба 4 урттай үгс дээр шалгана. Ингэхэд 1 урттай х, ж гэх мэт дагаварууд салаад ороод ирж байгаа юм. (1 урттай нөхцөлийн хувьд энэ 2 шалгалт хангалттай) Харин 2 урттай нөхцөлийн хувьд (жишээлбэл аа, ээ гэх мэт) 2 ба 4, 3 ба 5, 4 ба 6 гэсэн урттай бүх үгэнд шүүлт хийхэд хангалттай үр дүн өгөх болно. Ингээд монгол хэлний нөхцөлийн урт 16 -с хэтрэхгүй гэж үзээд нөхцөл байх магадлалтай бүх залгаварыг дээрх маягаар ялгаад авч болж байгаа юм. Ингээд туршиж үзэхэд монгол хэлэнд маань лав 1000 -с илүү дагавар (зарим нь нийлмэл жишээлбэл “ынхантайгаа”) байгаа нь харагдаж байлаа. Гэтэл бүх язгуур үгсээ энэ маягаар ялгаад авчих гэж үзээд дийлэхгүй болох нь тодорхой болов. Гаргаад ирвэл энэ уг нь тэр table lookup аргатай нь төстэй эд болох байсныг сүүлд олж мэдэв. За богиноос нь урт руу нь хөөе гэсэн өөрийн хар арга амжилтанд хүрсэнгүй ээ. Ингээд шинжлэх ухааны судлагдсан арга ашиглахаар шийдэв. Хамгийн сонирхол татсан арга бол Successor Variety байлаа. Гэтэл өчигдөр шөнө шал өөр юм хийгээд (Болор АУС дээрээ) сууж байтал гэнэт нөхцөл дагаварын хүснэгт болон түүнд тохирох сангаа үүсгэх маш гоё арга санаанд ороод ирлээ. Өмнө түүсэн байгаа 1000 гариу дагавараа ашиглан статистик аргыг Портерын аргатай хослуулан хэрэглэх!
Ганц хоёр өндөр приориеттэй даалгаваруудаа хийчихээд энэ аргынхаа алгоритмыг болон програмыг бичиж үзнээ.

Categories: Aspell

8 Comments

Отгонбаяр · 2008/04/10 at 02:38

Сайн байна уу? Би танай http://badaa.mngl.net/convert/con2uni.htm конверторыг байнга хэрэглэдэг. Одоо бараг 2 жил гаруй болж байгаа байхаа. Энэ конверторын ганц сул тал нь заавал Онлайн байх хэрэгтэй байдаг. Интернетгүй байхдаа хэрэглэх боломжгүй байна. Офлайн нөхцөлд хэрэглэх monconv V0.99 гэж программ байгаа боловч би хэрэглэж чадахгүй байна уу? Яагаад байна. Миний хүссэн үр дүнг өгч чадахгүй байна л даа. Тэмдэгт кодчилол хөрвүүлэгч v1.0-ийгээ л офлайн нөхцөлд ажилладаг болговол их зүгээр байна.
Миний хүсэлтийг анхааран хүлээн авсанд баярлалаа.

Badaa · 2008/04/12 at 09:12

http://www.openmn.org -iin tatats buland ter hurwuulegch tataj awaad offline ashiglahaar bii.

Э. Баярсайхан · 2008/04/15 at 12:16

Өөрийн чинь бичлэг сэдэвтэй чинь үнэхээр зохицохгүй байна.
Алдаагаа шалгачихаж бай л даа.
🙂

badaa · 2008/05/05 at 23:12

Bayarlalaa Bayarsaikhan! Chinii heldeg tumen zuw. Odoo yadaj uuriinhuu hiisen programaar neg shalgaad tawichihaj baiya. Ene muu blogtoo haaya bichleg nemehdee yaaruu sandruu gej jigteihen yum l bichih yum.

kt · 2008/06/14 at 09:10

Энэ бичлэгээс юу ч ойлгосонгүй. Их л мундаг, шинжлэх ухааны суурьтай эд бололтой.
Боломж байвал энгийн үгээр, ойлгомжтой бичвэл их баярлах болно.

Жаргал · 2008/06/26 at 02:42

Юникод, эх хэлний тухай өчнөөн их бичих мөртлөө зохиогч маань бас л сэтгэгдлээ латин галигаар бичсээр л байх юм даа. Яасан ч зовлонтой юм бэ дээ. Мэргэжлийн хүмүүс нь ийм байхаар жирийн компьютер хэрэглэгчид тэр чигээрээ галиглаж бичих нь аргагүй юм л даа..

батмөнх · 2010/03/04 at 05:26

ene nadad taalaglaa
bi mongol helnii duemiin aldaa oloh program zohioj bgaa yumaa tuslahiig husvel holboo bariarai

demberel · 2013/10/02 at 07:32

Сайн байна уу? Би бас монгол хэлний зөв бичих дүрэм шалгах програм хийхээр судлаж байгаа юм. Өөрийн чинь хийж байгаа програм юу болсоон бэ? сүүлд олсон санаа “статистик аргыг Портерын аргатай хослуулан хэрэглэх” гэдэг нь ямар арга, алгоритм бэ? нууц биш бол хуваауулцаж болох уу,

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *