Монгол хэлний дүрэм шалгагчийн шинэ хувилбарыг гаргалаа

Дөнгөж сая аспеллд зориулсан монгол хэлний дүрмийн шалгалтын програмыг бичиж дуусгав. Энэхүү хувилбарт нөхцөл дагаварын хүснэгтийн хамгийн энгийн хэлбэрийг гаргасан ба цаг хугацаа, зав зайны боломжоос шалтгаалан цааш сайжруулан явъя хэмээн саналаа. Сүүлийн 14 хоногт ажлын зав зайгаар хийж байгаад өчигдөр өнөөдөр 2 улайран ажил дээрээ хийн сууж байж дуусгав. Read more…

Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийн тухайд

За ойрд монгол хэлний дүрмийн алдаа шалгагч дээрээ сууж үнэхээр амжсангүй. Гэхдээ яаж нөхцөл дагаварын хүснэгт үүсгэн холбох тухай толгойдоо хадаастай бодсоор л яваа. Хэд хоногийн өмнө хамгийн богино буюу 2 үсэгтэй үгээ түүж аваад 3 үсэгтэй үгс дотор байгаа эсэхийг шалгаад байвал үлдсэн хэсгийг таслаж аваад хадгалана. Дараа нь Read more…

Mongolian Aspell dictionary – Current status

Хагас бүтэн сайнаар Болор АУС-ээ сайжруулах завсараар Аспеллийнхээ монгол толийг засаж өнжив. Аспелл дээр хамтран ажиллах санал тавин, хамтран зүтгэж байгаа анд Доржготовын Батмөнхөд талархал илэрхийлье. Цаашид хоёулаа хамтран монголын хамгийн сайн үг үсгийн алдаа шалгагчийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн хянан засварласан 8000 гаруй мэргэжлийн үгээр нэмэрлэсэн, хийж буй Read more…

Үг зүй – Жинхэнэ нэрийн дагаваруудын хүснэгт

Монгол хэл маань бидний сурч байсан үеэс хойш их өөрчилөгджээ. Гэхдээ энд зөвхөн үг зүйг (Morphology) авч үзье! Хамгийн том өөрчилөлт нь 7 тийн ялгал маань 8 болж чиглүүлэхийн тийн ялгал нэмэгдсэн юм байна. Энэ тухай англи хэл дээрх wikipedia дээрээс олж мэдэв. Тэгэхээр чиглүүлэхийн тийн ялгал гэхээрээ луу лүү, Read more…

Үг зүйн талаар

Арван хэдэн жилийн өмнө үзсэн болоод тэрүү монгол хэлнийхээ үг зүйн дүрмийг сайн санадаггүй ээ. Үг зүйн шинжилгээ хийх үед дараах хүндрэлүүд гарав. Сэтгэгдэлд та бүхэн зааварчилгаа үлдээнэ үү. Үйл үгийн төрлөө 4 үндсэн бүлгээр авлаа. №1 Нэр үг №2 Үйл үг №3 Тэмдэг нэр №4 Үйлт нэр Өөр бүлэг Read more…

Үг үсгийн алдаатай тэмцье

Энэ хагас бүтэн сайнд aspell хэмээх үг үсгийн алдаа шалгагч програмд оруулсан монгол хэлнийхээ дэмжилтийг сайжруулж өнжив. Энэ удаад зөвхөн үгийн санг сайжруулж, нэмэхээс гадна монгол хэлний угтвар, дагаврын дүрмийг оруулах нь гол зорилго байгаа билээ. Тиймээс монгол хэлнийхээ (ядаж) энгийн дүрмүүдийг хамарсан загварыг гаргах шаардлагатай юм. Түүнийг гаргачих санаатай Read more…