Job vacancies at Bolorsoft

Сайхан өвөлжиж байна уу. Улаанбаатар хотод төвтэй Болорсофт компанид эдгээр ажлын байрууд байна шүү. Сонирхож байгаа залуус холбоо бариарай. Энэхүү компанийн үүсгэн байгуулагч нь би өөрөө бөгөөд одоо зөвлөх болон, програм хангамжийн архитектурчаар нь ажиллаж байна. Энэхүү компани нь хэдийгээр 2008 онд сууриа тавьсан ч өнөөг хүртэл ганц хоёр вэб Read more…

Copyright vs knowledge share

Энэ тухайд Аахенд Мөөгийгийн ажилладаг бааранд нэлээн дээр жаал пийв гүзээлээд Баярхүүтэй жаахан ярилцсанаа сийрүүлэн хоёр өгүүлбэрээр дүгнэвэл: Би зохиогчийн эрх бол мэдлэг түгээлтийг хаасан мөнгөний машин болж байна ер нь буруу ч юм шиг жишээлбэл mp3-г хар! гэтэл Баярхүү зохиогчийн эрхгүйгээр хүн оюуны бүтээл хийх хүсэл өдөөлт байхгүй бүр Read more…

Text mode functionality in Bolor Dictionary

Болор толь одоо бичвэрээс үг хайх боломжтой боллоо. Энэ автомат машины орчуулга биш бөгөөд зөвхөн хэрэглэгчдэд үг тус бүрийг хуулж эсвэл бичиж хайх бус бичвэрээр нь нэг талбарт хуулж тавьж байгаад орчуулахыг хүссэн үгээ хулганы товшилт эсвэл тэмдэгт мөр буюу холбоо үгээ хулганаар тэмдэглээд хайлт хийх боломжтой болсон гэсэн үг Read more…

The server hard disk has been crashed

Серверийн хатуу диск чад хийж нэг өдөр нойргүй хонов. Өчигдөр өдөр 16 цагийн үед серверийн шинэчлэл хийгдэх явцад libc6 санг суулгаж байх үед Bus error гэсэн алдаа өгөв. За програмын алдаа биз гэж бодоод тоосонгүй. Бусад зүйлээ үргэлжлүүлж суулгаад цөм шинэчлэгдсэн тул дахин эхлүүлэх шаардлага гарав. Ингээд эхлүүлтэл таг болчихлоо. Read more…

Монголын талаар википедиа дээр

За хөөрхий миний нүдээр Монголын амьдрал улам хэцүүдээд, муудаад байх шиг харин нөгөө талаас олонхи хүмүүсын нүдээр сайжраад сайхан болоод байнаа гээд магтаад байдаг байсан чинь ганцхан миний нүдээр биш германчуудын нүдээр бол минийхээс бүр доор харагдаад байгаа бололтой. Хүн амын 40% нь 1990 оны нэн ядуурлынхаа төвшинд амьдарч байнаа Read more…

How to extract winmail.dat on linux

Линүкс хэрэглэж байхад Оутлүүкээс хавсралт хийсэн имэйлийн хавсралт winmail.dat болж ирэх үзэгдэл элбэг тохиолддог. Тэгвэл та ytnef-ыг суулгаад (Дебиан/Үбүнтү sudo apt-get install ytnef) ytnef -f . winmail.dat гээд дуудахад зөв хавсралтыг задлаад өгдөг. Өнөөдөр нэг ийм мэйл ирээд задлаж байгаад тэмдэглэчихье хэмээн бодлоо.

Airbus A380 – The largest passenger plane in the world

Airbus A380-ыг хийсэн тухай санаандгүй олж үзэв. Гүүглээс хайхад Richard Hammond гуйн national.geographic-тай хамтран хийж BBC-р гаргасан энэ нэвтрүүлэг http://www.beesharing.com/2010/02/national-geographic-richard-hammonds-engineering-connections-airbus-a380.html хаягт бас гараад ирж байна лээ. Та завтай бол үзэж сонирхоорой. Маш гоё тайлбарлаж байна лээ шүү. Аль 13-р зуунд Монголчуудын хэрэглэж байсан эвэр нум дэлхийн хамгийн том онгоцыг бүтээхэд Read more…

Translation of Outsourcing & Offshoring

Болор тольд хамгийн олон хайгдсан боловч олдоогүй үгсийн нэгээр outsourcing ба offshoring тодорсон байна. Тиймээс өнөөдөр ямар ч гэсэн нэг орчуулга заавал хийх хэрэгтэй юм байна гэж үзээд: Outsourcing = Гаднын үйлдүүлэл гэж оноов. Компанийн зарим хэсэг, үйлдвэрлэл, ажил, процессийг өөр компанид даатгах үйлдэл билээ. Offshoring = Гадаад үйлдүүлэл гэж Read more…

Meeting with my friend

Энэ дэлхий үнэхээр жижигхэн болсон нь өдөр бүр л мэдрэгдэх юм даа. Хаа байсан Токиод ажиллаж, амьдарч байгаа багын анд Магнайтайгаа газрын мухрын германы нэг жижгэвтэр хот Аахенд уулзаж гэр бүлтэй нь танилцаж 2 хоногийг сайхан өнгөрүүлэв ээ. 2 хоног буу халахад ам чилсэнгүйгээр үл барам дэндүү богинохон байлаа. Аль Read more…